Спрайт хөгжлийн "D" лигийн аваргаар "Андхо" баг тодорлоо

2016 оны 1 сарын 11

Хамгийн олон баг, хамгийн олон тамирчинтай “Спрайт хөгжлийн лиг” 3 сарын хугацаанд явагдан 2016.01.09-ны өдрийн 12 цагт аваргын төлөө З.Тулга эзэнтэй Андхо, З.Бүдханд эзэнтэй Ариг Монголианс багуудын шийдвэрлэх гуравдах тоглолт Спортын төв ордонд явагдлаа. 

Спортын мастер Д.Төгөлдөрийн хамт “Спрайт супер лиг”,”Спрайт хөгжлийн лиг”-ийн аварга хэмээх цолыг хүртэж явсан туршлагатай дасгалжуулагч А.Түмэнбаяр, ШУТИС шаркс багийн хуучин цэрэг довтлогч MC буюу Мөнхсайхан, 2009-2012 онуудад "Спрайт супер лиг"-ийн хүчирхэг багуудад зүй ёсоор тооцогддог байсан "Хаан банк"-ны бүрэлдэхүүний самбарын манаанд бат зогсож байсан Балу буюу Батмөнх, хамгаалагчийн байрлалд туршлага, тамирчны ёс зүй бүх зүйлийг хослуулан энэ спортын төлөө хүүхэд ахуй наснаасаа үнэнчээр хүчин зүтгэж яваа сагсчин түмэндээ Пилонк хэмээн алдаршсан Бямба-Очир, алсын зайн шидэлтүүдээ цагирганд шигтгэж байгаа Очгарьд, шинэ залуу тамирчдын төлөөлөл болсон Аюушжав, Цогбаяр нар аваргын төлөө зүтгэж байхад. Дасгалжуулагч Б.Бат-Эрдэнийн бүрдүүлсэн “Ариг Монголианс” багт Б.Наранболдын нутгийн найз, хамтдаа сагсан бөмбөгийн спортоор тоглож өссөн Билэгт, Гүен, Эрдэнэбаяр нар дээр нэмэгдэн “Спрайт супер лиг”-ийн 2015 оны бүх одод Б.Пүрэвсүрэн, шинэ залуу хүчний довтлогч Хэнтий нутгийн хүү Эрдэнэболор, төвийн тоглогч дундын зайн шидэлт сайтай Бат-Оргил, Чинзориг нар аваргын цомыг авахын төлөө дайрч байлаа. 

“Спрайт хөгжлийн лиг”-ийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үед 65 баг 1000 гаруй тамирчидын дундаас шалгаруулсан “Шилдэг” тамирчид тодорлоо. Ингээд тус Спрайт хөгжлийн "D" лигийн аваргаар З.Тулга эзэнтэй "Андхо" баг Бүдханд эзэнтэй Ариг Монголианс багийг 2:1 харьцаатай хожсоноор тус тэмцээний аваргаар шалгарсан билээ.

Үнэ цэнэтэй тоглогч
Андхо Төгөлдөр

 

Шилдэг дасгалжуулагч 
Андхо Түмэнбаяр

Андхо багийн ахлагч М.Төрмөнх, МҮСБХ-ны ЕНБД С.Тулга

Билэгдлийн гарааны 5-н тоглогч

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна