Алт ба нефть

2016 оны 1 сарын 12

inflation.us

Нефтийн үнэ одоо 10 жилийнхээ хамгийн доод хэмжээнд байгаа юм. Харин алттай харьцуулбал улам хямд байгааг MarketWatch онцолж байна.

Алтны үнийг нефтитэй харьцуулаад үзвэл сүүлийн 30 жилд дунджаар 17 пунктын зөрүүтэй байна. Convergex компанийн ерөнхий стратегич Николас Коласт мэдэгдэхдээ, энэ үзүүлэлт нь 1988 оны доод хэмжээнийхтэй ижил гэлээ.

Нэг үгээр, түүхэн замаа сэргээхийн тулд “хар алт” хоёр дахин үнэтэй болох ёстой.

Хамгийн сүүлд алтны нефтитэй  харьцах харьцааны үнэ 30 пункт гэсэн төвшнөөс 1972-1973 онуудад давсан байлаа. Энэ байдал 16 сарын турш үргэлжилсэн юм.  Үүний дараа нефтийн үнэ жинхэнэ хурдтайгаар өссөн байв. Гэхдээ ерөнхийлөгч Никсон  алтан стандарт гэдгийг цуцалсны дараа алт  ч үнээ нэмсэн юм.

Хувьцааны хувьд ч нефть алтнаас хамаагүй доогуур үзүүлэлттэй явна.  Өнөөдөр S&P 500 индексийн нефтитэй харьцуулсан харьцаа нь 58,5 пункт байна. Харьцуулан үзвэл, энэ харилцаа нь сүүлийн 30 жилд 29 пуктын дундажтай байжээ.

Нефтийн үнэ өнөөдөр ч унасан хэвээрээ байна.  Даваа гаригийн арилжааны нээлтээр Brent нефтийн хольцын баррель нь $32,77 доллараар арилжаалагдлаа. Харин алтны үнэ тогтвортой буюу нэг унци нь $1107 доллараар зарагдаж байна.

Нефтийн үнийн уналт “ёроолдоо” хүрсэн ч хэсэг хугацаанд тогтвортой болж, дахин өсч эхэлнэ гэж олон шинжээчид дүгнэж байгаа. Учир нь нефтийн уналт эрчимтэй болж байгаа юм. Гэхдээ үнийн уналт эцэстээ хүрсэн эсэхийг хэлэхэд хүнд хэвээр.

Оросын Urals маркийн үнэ баррель нь 30 доллараас арай доогуур зарагдаж байна. Түүний үнэ өнгөрсөн долоо хоногт торх нь $28,76 доллар хүртэл унасан юм. ОРЕС-ийн нефтийн сагс ч 30 долларын босгоос доош “цөмөрсөн” байна.

Сануулахад, Оросын төсөвт баррель Urals нефтийг 50 доллар гэж суулгаж өгсөн болохоор нефтийн үнэ хоёр дахин их байх шаардлагатай юм. Гэхдээ рублийн чөлөөт  хөвөлтийн ханш байгаа учраас энэ асуудлыг оросууд мөнгөө улам сулруулснаар шийдэж болох талтай.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна