Ямар чулуу үнэд хүрэх вэ?

2016 оны 1 сарын 12

Британийн шинжээчид энэ онд өнгөт очир эрдэнэ дизайнеруудын бүтээлийн гоёл чимэг, өнгөт чулуунуудад анхаарахыг зөвлөж байна.

 

Шпинель «Найдлага» 30 гаруй каратын жинтэй, үнэ нь £962500 фунт

 

Нэгдүгээр сарын 8-нд Британийн дуудлага худалдааны Bonhams ордны гоёл чимэглэлийн шинжээчид өмнөх 12 сарын дуулиантай наймаануудыг эргэн хараад жил тутмын ээлжит дүгнэлтээ хийснийг танилцуулав. Тэдний дүгнэлтүүд нь гоёл чимэглэлийн урлагийн үнэлгээний гол үзүүлэлт болдог жамтай. Энэ цагны салонуудын гурван долоо хоног, дизайнеруудын хоёр ч долоо хоног болох юм. Мөн хуучин эдлэлийн үзэсгэлэн дээр 2015 оны  арилжааны дээд үзүүлэлтийг гаргасан үнэт чулуунуудаар хийсэн  бүтээлийг  харж болно. Томоохон цуглуулагчид, гоёл чимэглэлийн хорхойтнуудыг юу хүлээнэ вэ?

Хариулт энгийн бөгөөд хүлээлтийнх. Нэгдүгээрт өнгөт очир эрдэнэ, индранил, бадмаараг, номин чулуу  нэрлэгдэж байна.  Дараа нь музейн зэрэглэлд орох дизайнеруудын бүтээл үнэлэгдэх ажээ. Харин сувдын талаар болгоомжтой хандах хэрэгтэй гэнэ. Жинхэнэ сувд өмнө нь байгаагүйгээр үнэ хүрч магадгүй аж.  Ойролцоогоор 40000 доллар орчим байх бололтой. Ховорхон үнэт чулуунууд бас үнэ хүрэх ажээ.

 

Цагаан алтан бөгж, саарал-хөх очир эрдэнийн шигтгээтэй, үнэ нь £1482500

 

Трансформер-ээмэг нь шри-ланкийн индранил шигтгээтэй, Нийт жин нь 20 карат% үнэ нь £92500

 

Хуучин үнэт кашмирийн индранил чулуун шигтгээтэй ээмэг, үнэ нь £1538500

 

Сюзанн Бельперроны бүтээлсэг очир алмазан шигтгээтэй бугуйвч, ХХ зууны эхэн, үнэ нь £164500

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна