“ИУ”-ын мөнгөний агуулахыг устгажээ

2016 оны 1 сарын 12

Фото: Patrick Fallon / Reuters

 

АНУ-ын толгойлсон олон улсын эвслийн хүчнийхэн нэгдүгээр сарын 11-нд Исламын улс гэх алан хядагчдын бүлэглэлийн Мосул хот дахь  мөнгөний агуулахыг устгасан байна. Энэ тухай Daily Sabah сонин пентагоны эх сурвалжийн мэдээнээс ишлэн дамжуулжээ. Мөнгөний хадгаламжийн газарт 900 кг-ын хоёр бөмбөгийг хаяжээ.

 

“Исламын улс” бүлэглэл сардаа 80 сая хүртэл долларын орлоготой гэж Америкийн судалгааны IHS байгууллага арванхоёрдугаар сарын 7-нд мэдээлсэн байна. Тэд татвараас гадна орлогынхоо 43 хувийг нефтиэс олдог  гэнэ.

 

Оросын Батлан хамгаалах яамны мэдээгээр, ИУ бүлэглэлийн  нефтийн  хулгайн наймааны эргэлт нь жилдээ хоёр тэрбум доллараар хэмжигдэж байна. Мөн тус бүлэглэл жилдээ 500 орчим сая долларын  мансууруулах бодис худалддаг гэсэн мэдээ бас байгаа.

 

Арванхоёрдугаар сарын 5-нд   The Washington Post сонины дугаарт, Ирак, Сирид хяналтын газар нутгаа алдаж байгаа учраас “Исламын улс” бүлэглэлийн  санхүүгийн  асуудал хүндэрсэн тухай мэдээлсэн юм. Тус сонинд өгүүлснээр санхүүгийн хомсдлоо тэд  хяналтын нутгаас цуглуулах гувчуураар нөхөхийг оролдож байгаа ажээ. Харин АНУ-ын Төрийн депортамент бүлэглэл нефтийн нууц наймаанаас өдөрт 1-1,5 сая долларын орлоготой гэж өнгөрсөн сарын эхээр мэдээлж байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна