ЧД-ийн 1-р хорооны 19-р байрыг дахин төлөвлөж барина

2016 оны 1 сарын 12

Нийслэлийн Засаг даргын  2015 оны 12 дугаар сарын А/1012 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-р байрыг  дахин төлөвлөж барихаар боллоо. Уг орон сууц нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02-07-112/2051 дугаар дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон байна. Иймд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна