Багдадад барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлжээ

2016 оны 1 сарын 12

 

Багдад хотод  хүчнийхний явуулсан тусгай ажиллагааны явцад Иракын нийслэлийн нэгэн худалдааны төвд барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлжээ. Хүчний эх сурвалж энэ тухай Al Sumaria телевизид мэдээлсэн байна.

 

Иракын ДХЯ-ны мэдээгээр, халдлага үйлдсэн бүх алан хядагчдыг устгажээ.  Урьдчилсан мэдээгээр барьцаалагчдаас нийт 12 хүн амиа алдсан байна. Одоо байдлыг хяналтад авснаа ДХЯ хэлжээ.

 

Эхлээд хэргийн хариуцлагыг хэн нэгэн аваагүй байснаа “Исламын улс”  гэх хэт даврагчдын бүлэглэл уг хэрэгт хамаатайгаа сүүлд нь зарлажээ.

 

Багдад хотын худалдааны төвд исламын дайчид 70 хүнийг барьцаалсан  мэдээ өмнө гарсан байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна