27-р цэцэрлэгт 60 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийжээ

2016 оны 1 сарын 12

Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэг 2015 оны арваннэгдүгээр сарын 16-наас шинээр ашиглалтад орж  арваннэгдүгээр сарын 26-нд хүүхдээ авч  нээлтээ хийсэн. Тус  цэцэрлэг нь 8 бүлэг, 200 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд цэцэрлэгийн барилгыг нийт дөрвөн сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн  сарын хугацаанд эцэг, эхчүүд болон улсын хандиваар нийтдээ 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Тодруулбал, БСШУЯ-аас 22 сая ХУД-ээс 9.9 сая мөн 8 бүлгийн эцэг эхчүүд нийлээд 28 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хоосон байсан анги танхимаа эцэг, эхчүүд болон улсын хандиваар маш амжилттай тохижуулж, хүүхдүүдийнхээ сурах орчин болсон хоёрдох гэрийг тохижуулжээ.

Мөн цэцэрлэгийн эцэг эхчүүдийн хандиваар хийгдсэн тохижилтоос заримыг нь дурдахад 8 ангийн цонхны хөшиг, 7 ангийн хүүхдийн хувцасны шүүгээ, тоглоомын тавиурууд, хөгжмийн заалны хөшиг, сэдэвт тоглоом, зурагт, гал тогооны шүүгээ, ус цэвэршүүлэгч, угаалгын машин, хөгжим гэх мэт эд зүйлсийг цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орсны дараа нэг сарын хугацаанд хоосон анги танхимыг хүүхдийн тоглох тоглоом болон бусад хэрэгцээт бүх зүйлсийг эцэг эхчүүдийн хандиваар бүтээсэн байна. Тус цэцэрлэг нь  тун удахгүй нэгдсэн камержуулалттай болохоор ажиллаж байгаа юм байна.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна