Герман дүрвэгсдийг Австри руу буцааж эхлэв

2016 оны 1 сарын 12

 

Герман улс 2016 оны эхний өдрөөс эхлэн зөрчилтэй дүрвэгсдийг Австри руу өдөр бүр буцааж байгаа гэнэ. Германд орогнол хүссэн өргөдөл гаргаагүй эсвэл бичиг баримтын зөрчилтэй бол Австри руу буцааж байгаа аж. Гэхдээ Австри руу буцааж байгаа дүрвэгсдийн олонх нь Афганистан, Марокко, Алжирын иргэд гэнэ. Германаас Австри руу буцаасан дүрвэгсдийн тоо арванхоёрдугаар сараас хойш өдөрт 60-200 болж нэмэгджээ.

 

Үүний зэрэгцээ шинэ жилийн үдэш Кельн хотноо охид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн хэрэгт дүрвэгсдийг буруутгаж байгаа билээ. Халдлагад сэжиглэн Хойд Африк, Араб гаралтай 19 хүнийг мөрдөн шалгаж байгаа аж. Кельн хотын цагдаагийн газарт  гэмт хэргийн 500 гаруй гомдол бүртгэгдсэний  40 хувь нь бэлгийн дарамт, хүчирхийллийн хэрэг аж. Энэ хэрэг Германд олон мянган дүрвэгсдийг хүлээж авах амлалт өгсөн канцлер Ангела Меркелийн эсрэг эсэргүүцэл дагуулжээ. Германд өнгөрсөн онд 1.1 сая орчим дүрвэгч ирсэн байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна