2016 оны шилдэг машинуудтай танилц

2016 оны 1 сарын 12

Детройд хотод болж буй  авто шоу үзэсгэлэнгийн үеэр жил болгон болж ирсэн “Хойд Америкийн оны шилдэг хөнгөн тэрэг, жийп”  гэсэн уралдааны дүнг зарлажээ. Суудлын машинуудын шилдэг нь Honda Civic, кроссверийн төрлийн шилдэг нь Volvo XC90 загварууд боллоо.

Civic машинуудын төрөл нэгдүгээрт шалгарсан ба түүнтэй седан Chevrolet Malibu , родстер Mazda MX-5 өрсөлдөв. Япон машиныг өнгөрсөн сард Японы  шилдэгээр тодруулсан байна. Civic маркийн хувьд энэ ялалт нь 2006 оноос хойш хоёр дахь нь болж байна.

Honda Civic

Газар сайгүй явагч, пикап ангилалд “Вольво” машины хамт Honda Pilot, Nissan Titan XD өрсөлдсөн юм. Модель XC90  энэ уралдааны тэргүүн байрыг аль эрт 2003 онд авч байв. Шведийн жийп нь шинэ үеийнх бөгөөд Европын шилдэг машинаар тодрох магадлал өндөртэй байна.

АНУ-д шилдэг машин шалгаруулах ажиллагааг Хойд Америкийн атомобилийн сурвалжлагаар дагнадаг 56 сэтгүүлч, шинжээчдээс бүрэлдсэн шүүгч нар тодруулдаг. Жилийн өмнө шилдэг машинаар Volkswagen Golf ба Ford F-150 шалгарсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна