У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ийг өнжлөө

2016 оны 1 сарын 12

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд болж байна.

Тус тэмцээнийг олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ бэртлийн улмаас өнжжээ. Тэрбээр оны өмнөхөн болсон “Монгол туургатан” олон улсын тэмцээнд мөн бэртлийн улмаас оролцож чадаагүй билээ.

Боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэй 52, 64, 69, 91 кг, эмэгтэй 51, 54, 57 кг-ын жингийн хэсгийн тулаанууд болох юм.

Спортын төв ордны “А” зааланд болж буй УАШТ өдөр бүрийн 14.00 цагаас эхлэх бөгөөд MNB, TV9, ETV телевиз шууд дамжуулан үзүүлнэ. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй бүх жингийн аваргын төлөөх тулаанууд ирэх ням гаригт буюу энэ сарын 17-ны өдөр болно.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна