Дурлалын хотыг зорих жуулчдын тоо буурчээ

2016 оны 1 сарын 12

 

Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-нд нэг зэрэг олон халдлага гарч 130 хүн амь үрэгдсэн билээ. Халдлагын дараа дурлалын хот Парисыг зорих жуулчдын тоо буурсан нь авиа компаниудын орлого буурснаас харагдаж байна. Халдлагын дараа арванхоёрдугаар сард “Air France-KLM” компанийн орлого 70 сая еврогоор буурсан байна. Өмнө нь арваннэгдүгээр сард авиа компанийн орлого 50 сая еврогоор буурсан аж. Тус компанийн мэдээлснээр зорчигчдын тоо 1.1 хувиар буурсан гэнэ. Гэхдээ энэ нэгдүгээр сар гарсаар зорчигчдын урсгал эргээд сэргэж байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна