Супер лигийн тоглолт "Хандгайт"-ын ордонд болно

2016 оны 1 сарын 12

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Үндэсний супер лигийн II тойргийн тоглолтууд энэ сарын 4-ний өдрөөс эхэлсэн. Эдгээр өдрүүдэд Спортын төв ордонд боксын насанд хүрэгчдийн УАШТ болж байгаа учир лигийн тоглолт ирэх бямба гаригт Хандгайт дахь сагсан бөмбөгийн ордонд болох юм байна. Энэ өдөр нийт дөрвөн тоглолт болох бөгөөд  багуудын нэрс удахгүй тодрох аж.

Үндэсний супер лигийг одоогоор "Баянгол Сентоза Ирвэс" 7 хожилтойгоор тэргүүлж байгаа бол "Төв аймгийн Төв ургац" 6, "Дундговь Мон-Алтиус Смарт" 5 хожилтой удаалж байна.

 

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна