Одоо орон сууц авбал буруу хөрөнгө оруулалт болно

2016 оны 1 сарын 12

Орон сууцны үнэ улам унах төлөв рүү орж зах зээлийн шинэ үнэ тогтож байна. Удахгүй аж ахуй нэгжүүд метр.кв нь 500-600 мянгад байшин барина. Тэгэхээр энэ өндөр өртөгөөр баригдсан байшингууд зах зээлд өрсөлдөж чадахгүй гэж үзэж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Юуны өмнө арилжааны банк дээр Монгол улс санхүүгийн салбарт болсон үл хөдлөх хөрөнгө барилгын салбарыг дагасан чанаргүй зээлийг аврах ажиллагаа эхэлж байна гэж ойлго. Монгол улсад байгаа мөнгөний нийт нийлүүлэлтийн 3-ны нэг нь барилгын салбарт түгжигдсэн. Мэдээж моргажийн хүүг бууруулах нь зүйтэй. Үүнээс өөр аргагүй байдалд орсон. Гэхдээ моргажын  зээлээр авсан хөрөнгө маань ямар үнэтэй байна гэдгийг иргэд сайн бодох хэрэгтэй байна. Үнэтэй байшингууд. Хэдхэн жилийн дотор барилгын материалд ордог түүхий эдийн үнэ 2-6 дахин унасан. Энэ нь байшин одоо хямд баригдана гэсэн үг.

 

Бүрэн эхээр нь бичлэгээс ...