Дуулиан шуугиантай “Алтан бөмбөрцөг 2016”

2016 оны 1 сарын 12

Алтан бөмбөрцөг наадам 73 дахь удаагаа дуулиан шуугиан ихтэй болж, шилдгүүдээ тодрууллаа. Дэлхийн кино театруудад саяхан нээлтээ хийсэн “The Revenant “буюу “Үхлээс амь мултарсан нь” кино Алтан бөмбөрцгийн гол шагналуудыг түүж, найруулагч Алехандро Гонзалес Иньяриттуд наадмын шилдэг найруулагчийн шагнал, шилдэг драмын бүтээл шагнал авчирсан юм. Түүгээр ч зогсохгүй жүжигчин Леонардо Ди Каприод гол дүрийн шилдэг жүжигчний шагнал авчирч, “Оскар”-т хүрэх замыг нь зассан. Алтан бөмбөрцөг наадмаас хэн ямар шагнал авсан гэдгээс илүү хэн хэдэн мянган долларын үнэтэй даашинз, хүрэм өмсч, хэдэн сая ам.долларын үнэт эдлэл, алмазаа зүүж очсон нь илүү анхаарал татдаг нь энэ удаа ч өөрчлөгдсөнгүй. Америкийн шар хэвлэлийн гол сэдэв болов. Түүний зэрэгцээ Хатагтай Гага анх удаа телевизийн бүтээлийн шилдэг жүжигчний шагнал авсан, хөтлөгч Рики Жервейсийн цагаа олоогүй, утгагүй наргианаас болж Алтан бөмбөрцгийн үзэгчдийн тоо өнгөрсөн жилийнхээс нэг саяаар буурсан нь наадмын бас нэг дуулиан байв. Наадмын бас нэг дуулианы эзэн нь жүжигчин Женнифер Лауренс байсан бөгөөд мюзикль, инээдмийн киноны шилдэг жүжигчний шагнал авсан тэрбээр сэтгэл хөдлөлдөө хэт автан найруулагчид хайр зарлаж, өөрийг нь найруулагч Дэвид О.Расселтэй хамт оршуулахыг хүссэн юм.

Алтан бөмбөрцөг наадмын шилдгүүдийн нэрс:

Бүрэн хэмжээний кино:

Шилдэг кино:

"Үхлээс амь мултарсан нь”

Шилдэг мюзикль, инээдмийн болон уран сайхны кино:

“Ангарагийн хүн”

Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин:

Кейт Уинслет – “Стив Жобс”

 

Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин:

Сильвестер Сталлоне – “Крид”       

 

Мюзикль, инээдмийн болон уран сайхны киноны шилдэг эмэгтэй жүжигчин:

Женнифер Лауренс – “Баяр”   

 

Мюзикль, инээдмийн болон уран сайхны киноны шилдэг эрэгтэй жүжигчин:

Мэтт Дэмон – “Ангарагийн хүн”

 

Драмын шилдэг эмэгтэй жүжигчин

Бри Ларсон – “Өрөө”

 

Драмын шилдэг эрэгтэй жүжигчин:

Леонардо Ди Каприо – “Үхлээс амь мултарсан нь”     

 

Шилдэг найруулагч:

Алехандро Гонзалес Иньяритту – “Үхлээс амь мултарсан нь”

 

Шилдэг киноны зохиол:  Аарон Соркин – Стив Жобс

 

Шилдэг киноны хөгжим: 

Эннио Мориконне – “Үзлийн найм”

 

Киноны шилдэг дуу:

Ханан дээрх бичиг – “Спектр”

 

Шилдэг энимейшн кино: 

“Сэтгэл хөдлөлүүд”     

 

Гадаад хэл дээрх шилдэг кино:

Саулын хүү /Унгар/

 

Телевизийн бүтээл:

Телевизийн шилдэг олон ангит кино:

“Мр Робот”

Телевизийн шилдэг мюзикль, инээдмийн олон ангит кино:

Амазон студийн бүтээл “Ширэнгийн Моцарт”

 

Богино хэмжээний цуврал киноны туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин:

Мора Тирни – “Нууц амраг”

 

Богино хэмжээний цуврал киноны туслах дүрийн шилдэг жүжигчин:

Кристиан Слейтер – “Мр Робот”

 

Богино хэмжээний цуврал киноны гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин:

Лейди  Гага – “Америкийн аймшгийн түүх – Зочид буудал”

 

Богино хэмжээний цуврал киноны гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин:

Оскар Исаак – “Баатар гэдгээ харуулаач”  

 

Мюзикль, инээдмийн олон ангит киноны шилдэг эмэгтэй жүжигчин:

Рэчел Блүүм – “Миний галзуу экс найз бүсгүй”

 

Мюзикль, инээдмийн олон ангит киноны шилдэг эрэгтэй жүжигчин:

Гаэль Гарсиа Бернал – “Ширэнгийн Моцарт”

 

Телевизийн олон ангит драмын шилдэг эмэгтэй жүжигчин:                

Таражи Хенсон – “Эзэнт гүрэн”

 

Телевизийн олон ангит драмын шилдэг эрэгтэй жүжигчин:

Жон Хамм – “Галзуу эрчүүд”

 

Телевизийн шилдэг олон ангит кино

“PBS”-ийн бүтээл “Вульфхолл”

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна