Монголчууд Роналдог нэрлэжээ

2016 оны 1 сарын 12

Олон улсын хөлбөмбөгийн холбооны(FIFA) төв штаб байрладаг Швейцарийн Цюрих хотноо 2015 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг тодруулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. ФИФA-гийн гишүүн орнуудын нэр хүндтэй сэтгүүлчид төгсгөлийн шатанд шалгарсан гурван хөлбөмбөгчид нууцаар саналаа өгч, тухайн жилийн хамгийн шилдгүүдийг тодруулдаг бөгөөд Л.Месси 41,33 хувийн санал авч “Алтан бөмбөг”-ийг тав дахь удаагаа хүртсэн.

Тэгвэл хөлбөмбөг сонирхогчдод Монголоос хэн хэнд санал өгсөн нь сонин байлаа. Шигшээ багийн ахлагчийн хувиар Б.Гарьдмагнай, шигшээ багийн дасгалжуулагчийн хувиар С.Пүрэвсүх, сэтгүүлчдийн зүгээс Б.Цагаанбаатар нар санал өгчээ. Сонирхолтой нь Монголын гурав гурвуулаа Криштиано Роналдог шилдгээр нэрлэсэн байна.

Дороос харна уу.

Б.Гарьдмагнай: 1.Криштиано Роналдо 2.Лионель Месси 3. Андрес Иньеста
С.Пүрэвсүх: 1.Криштиано Роналдо 2.Лионель Месси 3.Арьен Роббен
Б.Цагаанбаатар: 1.Криштиано Роналдо 2.Роберт Левандовски, 3.Лионель Месси ... гэсэн санал өгсөн байна.

Р.ГЭГЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна