Пхеньян энхийн гэрээ байгуулахыг хүсэж байна

2016 оны 1 сарын 12

 

Пхеньяний талаас АНУ, Хятад, БНСУ-тай энхийн гэрээ байгуулж, Солонгосын дайныг бүрэн гүйцэд төгсгөхийг хүсэж байгаа гэнэ. Энхийн гэрээ байгуулагдах хүртэл Хойд Солонгос цөмийн туршилтаа зогсоохгүй гэдгийг Пхеньянтай ойрын эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн энхийн гэрээ байгуулах явцад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Хятадын засгийн газарт хүсэлт тавьсан байна. Солонгосын хойгт 1950-1953 онд үргэлжилсэн дайн энхийн гэрээгүй гал зогсоох хэлэлцээгээр намжсан юм.

 

Пхеньян албан ёсоор Солонгосын хойгийн дайныг дуусгаж, энхийн гэрээг байгуулахыг хүсэж буйгаа удаа дараа мэдэгдсээр иржээ. Энэ нь  Пхеньяний дэглэмийг өөрчлөхийн төлөөх АНУ-ын хорлонт ажиллагааны эсрэг, Хойд Солонгосын  аюулгүй байдлын баталгаа болно гэж үзжээ. Гэхдээ АНУ-ын зүгээс энхийн гэрээ байгуулахын тулд Пхеньянийг эхлээд цөмийн хөтөлбөрөө зогсоох шаардлага тавьж байгаа аж. Гэтэл Пхеньян бол АНУ-ыг зэвсгийн хүчээр буулгаж авсны дараа л Вашингтон гэрээ хэлцэлд найр тавина гэж итгэдэг байна.

 

Өмнө нь 2005 онд Хойд Солонгос нь АНУ, БНСУ, Хятад, Япон, ОХУ-тай цөмийн хөтөлбөрөө зогсоохоор бараг тохиролцоонд хүрээд байсан ч  2008 онд сүүлчийн яриа хэлцэл бүтэлгүйтжээ.

 

Хойд Солонгос 2006 оноос хойш дөрөв дэх удаагийн цөмийн туршилтаа өнгөрсөн долоо хоногт явуулсан билээ. Пхеньян дөрөв дэх цөмийн туршилтаар устөрөгчийн бөмбөг тушсан гэж мэдээлсэн ч олон улс үүнд эргэлзэж байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна