Индонезид 6.4 магнитудын газар хөдөлжээ

2016 оны 1 сарын 12

Индонезийн Хойд Сулавеси мужид 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Филиппиний зүүн өмнөд хэсгийн Сарангани мужаас 233 км зайнд 12.9 км гүнд байсан аж.

 

 

Индонезийн цаг уурын албаныхны мэдээлснээр газар хөдлөлт шөнө дундаас 22 минутын дараа Хойд Сулавеси мужийн Талауд арлын зүүн өмнөд хэсэгт болжээ. Газар хөдлөлтийн чичиргээ Талауд аралд хүчтэй мэдрэгдсэн байна. Хүчтэй газар хөдлөлтөөс үүдэн цунами гамшиг үүсээгүй бөгөөд хохирлын мэдээлэл гараагүй байна.

 

Өмнө нь 2004 онд Суматра арлын эрэгт хүчтэй газар хөдөлснөөс цунами үүсэж хөрш орнуудад 230 мянга гаруй хүн амь үрэгдсэн билээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна