Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зарим арга хэмжээг авна

2016 оны 1 сарын 12

Үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Хөгжлийн банкны эх үүсвэрээс олгох зээлийн хүүг 9 хувиар тооцон, холбогдох хууль тогтоомж болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын дагуу зохион байгуулж, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болголоо.

Жижиг, дунд үйлдвэрийг 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр 2016 онд үйлдвэрлэлийн салбарт 10 орчим мянган ажлын байр шинээр нэмэгдэж, 4682 орчим ажлын байр хадгалагдаж, үйлдвэрийн салбарт өсөлт гарч, экспортыг нэмэгдүүлэх, ДНБ-ий хэмжээ жил бүр тодорхой хувиар өсөх боломжтой бөгөөд аймаг орон нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар төвлөрлийг бууруулж, шилжилт хөдөлгөөнийг сааруулах ач холбогдолтой юм.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна