Футзалын дасгалжуулагчийн сертификатыг гардууллаа

2016 оны 1 сарын 12

Азийн Хөлбөмбөгийн Холбооны футзалын дасгалжуулагчийн анхан шатны сургалт 2015 оны 10 дугаар сарын 19-24 өдрүүдэд МХБХ-нд явагдсан. Сургагч багшаар Австрали улсын иргэн Жонн Стивен Найт Монголын Хөлбөмбөгийн Холбоонд хүрэлцэн ирж сургалтыг удирдан явуулсан бөгөөд онол болон пратикийн хичээлүүд орсон юм. Тус сургалтанд нийт 17 хүн оролцсоноос 2 эмэгтэй 15 эрэгтэй дасгалжуулагч хамрагдсан билээ.

Амжилттай оролцсон нийт дасгалжуулагчдын сертификатыг өнөөдөр МХБХ-ны гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан гардуулж спортын салбарт өндөр амжилтыг гарган, Монголын хөлбөмбөгийн ирээдүй болсон дасгалжуулагч болохыг  хүсэн ерөөж баяр хүргэлээ.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна