Таван Богд Групп-ээс барилгын экстерьер зургийн уралдаанд урьж байна

2016 оны 1 сарын 12

Таван Богд Групп нь Улаанбаатар Хотын Захиргаанаас зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон тул хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг өөрийн эзэмшилдээ авсан билээ.

Таван Богд Группийн зүгээс энэхүү дуудлага худалдаагаар худалдан авсан хэвлэх үйлдвэрийн барилгыг 1929 оных нь тэр л түүхэн дурсгалт байдлыг орчин үеийн дизайны шийдэлтэй хослуулан сэргээн засварлаж, GALLERIA ULAANBAATAR нэртэйгээр худалдаа, үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлөж байна.

Түүхэн дурсгалт, ууган барилга байгууламжийн үндсэн төрхийг орчин үетэй хослуулан сэргээснээр Улаанбаатар хотын өнгө төрхийг шинэчлэх алхам болох юм.

Тус барилгын ашиглалтыг сэргээх ажлыг удахгүй эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тухайн барилгын өнгө төрх дизайныг шинэчлэх ажлын хүрээнд Монгол дахь зураг төслийн компаниудын дунд Экстерьер зургийн уралдаан зарлаж байна.

Уралдаанд оролцох сонирхолтой хувь хүн болон албан байгууллагууд www.tavanbogd.mn вэб сайтад байрлуулсан холбогдох материалуудыг татан авч танилцах боломжтой юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна