Хью Жэкман 007 тагнуул болохыг хүсэв

2016 оны 1 сарын 12

Австралийн жүжигчин Хью Жэкман 007 тагнуул Жеймс Бондын дүрд тоглох хүсэлтэйгээ нуудаггүй. Тэгвэл түүний хүсэл биелэхэд ойрхон байгаа бололтой. Тэрбээр саяхан алдарт тагнуулын дуртай Мартини коктейльтэй хундага барьсан зургаа Instagram-д оруулсан нь санамсаргүй зүйл биш аж. Түүнээс Жеймс Бондын дүрд тоглохоор болсон эсэхийг асуухад “Бараг л” хэмээн хариулсан байна. Жүжигчин Хью Жэкман “Намайг “X-Men 2”-т тоглохоор гэрээ байгуулсан байх үед ийм санал ирсэн. Тэр үед тохироо бүрдээгүй ч ийм саналаас татгалзах амаргүй байсан” хэмээн ярьсан байна. Ийм яриа Английн жүжигчин Даниэл Крэйг “Спектр”кино түүний тоглосон Жеймс Бонд цувралын сүүлчийн анги болж магадгүй хэмээн мэдэгдсэний дараа болсон юм. Кино студи болон продюсерүүд түүнийг дараагийн ангид тоглуулах хүсэлтэй байгаа боловч Даниэл Крэйг Жеймс Бондын гэр бүлийн шалтгаанаар дараагийн цувралд тоглохоос татгалзаж буй юм байна. Харин Жеймс Бонд цувралын продюсер “Хавар бид зураг авалтаа эхэлнэ. Бид Даниэлын дүрд хайртай. Тиймээс түүнийг буцааж авчрах болно” гэсэн юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна