Обама Байденд санхүүгийн туслалцаа үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Обама Байденд санхүүгийн туслалцаа үзүүлжээ

 

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байдены хүү Бью хорт хавдартай тэмцэж байх үед ерөнхийлөгч Барак Обама эмчилгээний зардалд мөнгөн туслалцаа үзүүлсэн гэнэ. Жо Байден хүүдээ туслахын тулд байшингаа зарах гэж байсныг Барак Обама болиулсан гэнэ. Жо Байдены хүү Бью өнгөрсөн тавдугаар сард 46 насандаа хорт хавдраар нас барсан юм.

 

Бью Байден өвчний улмаас Делавер муж улсын ерөнхий прокурорын албан тушаалаас бууж, цалингийн орлогоо алдах болсонд Жо Байден байшингаа зарж түүнд туслах гэж байжээ. Тэрбээр энэ тухай  Барак Барак Обамад хэлсэн гэнэ.  Гэтэл Барак Обама түүнд мөнгөн тусламж үзүүлэх тул байшингаа зарахгүй байхыг ятгаж, амлалт хүртэл авсан гэнэ.

 

Өдгөө 73 настай Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өнгөрсөн аравдугаар сард зарласан юм. Гэсэн ч түүний гэр бүл, ойр дотныхон Жо Байденыг нэр дэвшвэл сонгуулийн кампанит ажлыг эхлүүлэхээр хэзээний бэлтгэсэн байсан гэнэ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж