Сэлэнгэд ААШ барилдаан боллоо

2016 оны 1 сарын 12

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан 2016 оны 01-р сарын 09 ны өдөр тус аймагт боллоо. Энэхүү барилдаан Зүүнбүрэн сумын уугуул ардын төрийн баяр наадамд “1967, 1970, 1973, 1975” онуудад 4 удаа 3 давсан, 1967онд цэргийн арслан цол, 1969 онд аймагтаа түрүүлж, хурц арслан чимэг хүртсэн аймгийн хурц арслан З.Билэгтийн нэрэмжит болон зохион байгуулагдсан бөгөөд аймгийн цолтонд 15, сумын цолтон болон залуу бөхчүүдэд 67, нийт хоёр ангилалд 82 бөх өрсөлдөн барилдлаа.

Тэмцээний үйл ажилгаанд у.х Т.Өсөх-Ирээдүй у.н Ч.Мөнхтогтох у.н Ш.Зоригт у.н Ч.Баянмөнх а.х.а Ж.Ганзориг а.а Б.Бямбаа а.а П.Батсайхан а.а Б.Дэлгэрсайхан нарын улс аймгийн цолтой бөхчүүд "Товхон Хан" ХХК-ны захирал Б.Баярхүү, "Шинэ-Бадрах" ХХК-ны захирал Д.Бадрах, аймгийн БТСГ-н ахлах дасгалжуулагч Д.Эрдэнэбат, Баянгол сумын бөхийн холбооны тэргүүн Баяраа, Ерөө сумын бөхийн холбооны тэргүүн Д.Бат-Амгалан нарын бөхийн зүтгэлтэнгүүд а.х.а З.Билэгтийн гэр бүл үр хүүхдүүд хүрэлцэн ирсэн байлаа.

Сумын заануудын барилдаанд 67 бөх 6 хэсэгт хуваагдан барилдсанаас хэсэг тус бүрээс 2 бөх шигшээ барилдаанд шалгарч 1-с, 8-р байрын төлөө хүч үзэн барилдлаа. Сумын цолтонгуудын барилдаан үзэгчидыг шуугуулсан уран хурц барилдаан олон гарсан бас дээгүүр барилдана хэмээн тааварт орж байсан залуучуудын улсын аварга с.з Х.Наранбаяр с.з Б.Эрдэнэван нарын бөхчүүд хэсгээсээ шалгараагүй гээд олон сонирхолтой барилдаанууд гарсан юм. Шигшээ барилдааны дүн гархад Орхонтуул сумын уугуул сумын заан С.Оргилбаатар аймгийн аварга шалгаруулах барилдаанд 2 дахь удаагаа түрүүлж, Сант сумын уугуул с.з П.Алтанхуяг 2-р байр, Сантын Б.Ганбаяр 3-р баяр Мандалын Э.Лхагвасүрэн 4-р байр, Алтанбулаг Ц.Анхбаяр 5-р байр эзэлсэн юм. Хүдэр сум с.з Д.Баясгалан 6-р байр, Цагааннуур сум с.з Б.Очирхуяг 7-р баяр Мандал сум с.з Э.Бат-Эрдэнэ 8-р байр тус тус эзэлж, уран барилдааны тусгай шагналаар Түшиг сум с.з Болдбаатар шагнагдсан юм.

Аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд 15 бөх тойргийн журмаар барилдсанаас а.а Н.Баярбаатар өвдөг шороодолгүй тэргүүлж, а.а Б.Уугандаваа нэг унаатай 2-р байр, а.н Д.Төрболд 3-р байр, а.з М.Баярмандах 4-р байр, а.з Б.Эрдэнэбаяр 5-р байр, а.н Д.Баатарболд 6-р байр, а.а Б.Дэлгэрсайхан 7-р байр, а.н Н.Энхжаргал 8-р байрт тус тус шалгарлаа.

Тэмцээний нээлтийн дараа эхэлсэн аймгийн цолтонгуудын барилдаанд сүүлийн жилүүдэд аймгийн наадмын шөвгөрч барилдаж буй бөхчүүдийн ширүүн өрсөлдөөнтөй үзүүштэй сайхан барилдаан олон гарсан бөгөөд а.з Э.Саранбаатар а.з Б.Эрдэнэбаяр нарын барилдаан үзэгчидийг уулга алдуулж байлаа.Аймгийн цолтонгуудын тэргүүн бөхийг “Ноён Уулын хишиг “ХХК-с мотоциклоор шагнаж урамшууллаа.

                                                                   Эх сурвалж: "Таван-Хан" дэвжээ

http://undesniibukh.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна