Ичиножёо Тэрүнофүжиг давлаа

2016 оны 1 сарын 12

Японы мэргэжлийн сүмогийн холбооны нэгдүгээр сарын башё гурав дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр их аварга Хакүхо, ёкозүна Харүмафүжи нар учраа бөхөө давсан бол ёкозүна Какүрюү Аминишикид уналаа. Башёгийн эхний хоёр өдөр дараалан унаад байсан Ичиножёо А.Ичинноров Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээр давж, энэ оны анхны даваагаа авлаа.

 

Башёг их аварга Хакүхо, озэки Котошёгикү  нарын зургаан бөх нэг ч унаагүй тэргүүлж байна. Ёкозүна Харүмафүжи, Какүрюү, озэки Кисэносато, Гоэйдо, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын бөхчүүд нэг унаатай нэхэж буй.

Дээд зиндаанд найм, жюүрёд Монголын зургаан бөх барилдаж байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна