Гааль, татварын мэдээллийн системийн нөөц төвийг нэмж тоноглоно

2016 оны 1 сарын 12

Сэтгүүлч:
Улаанбаатар

Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Гааль, татварын мэдээллийн системийн нөөц төвийг тоноглоход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор иргэдэд НӨАТ-ын 20 хувийн буцаалт болон кассын машинаас хэвлэх сугалааны баримтыг бүртгэх системийн шийдлийг боловсруулж, серверүүдийг Үндэсний Дата төвд байршуулаад байна. Гэвч кассын машин худалдан авч, бэлэн байдлаа хангаагүй аж ахуйн нэгжүүд төлбөрийн баримт хэвлэх системд хандаж, иргэдэд олгох сугалааны баримтыг хэвлэж байгаа нь системийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна. Мөн байгууллага хооронд хийгдсэн гүйлгээг НӨАТУС-д нэгтгэхээс гадна системийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг ханган ажиллах шаардлага тулгарчээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна