Бокс: Хагас шигшээ тоглолтууд явагдана

2016 оны 1 сарын 13

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд гуравдахь өдрөө явагдана. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэй 49, 56, 60 кг, эмэгтэй 48, 60, 69 кг-ын жингийн хэсгийн хагас шигшээ болон шөвгийн наймын тоглолтууд явагдана. Тэмцээний 14.00 цагаас эхэлнэ.

Энэ удаагийн тэмцээнд 34 байгууллагын эрэгтэй 141, эмэгтэй 81 нийт 224 гаруй боксчин эрэгтэй 10, эмэгтэй найман жинд өрсөлдөж байна. Эмэгтэйчүүдийн жинд ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголоос тамирчид оролцож буй.

Өвөрмонголын оролцож буй 54 кг-Цасанцэцэг, 57 кг-Доноо нар өрсөлдөгчөө хожиж, хагас шигшээд үлдээд байна.

Тэмцээний сүүлийн өдөр буюу ирэх ням гаригт/1.17/ эрэгтэй, эмэгтэй бүх жингийн алтан медалийн тулаанууд болно.

ХУВААРЬ:

  • I.13 (Лхагва) - эрэгтэй 49, 56, 60 кг, эмэгтэй 48, 60, 69 кг
  • I.14 (Пүрэв) - эрэгтэй 52, 60, 69, 75, 81, +91 кг, эмэгтэй 48, 57, 64 кг
  • I.15 (Баасан) - эрэгтэй 52, 56, 60, 64, 69, 81, эмэгтэй 54, 64, 75 кг (ХАГАС ШИГШЭЭ)
  • I.16 (Бямба) - эрэгтэй 49, 56, 64, 75, эмэгтэй 48, 51, 54, 57, 60, 69, 75 кг (ХАГАС ШИГШЭЭ)
  • I.16 (Ням) - эрэгтэй 49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, 91, +91, эмэгтэй 48, 51, 54, 57, 60, 64, 69, 75 кг (ФИНАЛ)

Ч.БОЛОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна