20.000-ыг олгоход төсөв тодотгох шаардлагатай юу?

2016 оны 1 сарын 13

УИХ Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төслөөр хүүхэд бүрт алагчлалгүй сар тутамд 20 мянган төгрөг олгоно. Гэхдээ хэдий хэмжээний нэмэлт санхүүжилт шаардах вэ гэдэг тодорхойгүй байгаа юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг 40 тэрбум төгрөг шаардлагатай тухай мэдээлсэн бол УИХ дахь МАН-ын бүлэг 110 тэрбум төгрөг нэмж шаардана гэж мэдэгдсэн. Харин Засгийн газрын өргөн мэдүүлсэн дээрх төсөлд нэмэлт зардалтай холбоотой тоо тавигдаагүй. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны мэдээгээр 2015 оны арванхоёрдугаар сард 1 сая 22 мянган хүүхэд 20 мянган төгрөг авчээ.

Нөгөө талаас хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгоход зөвхөн Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар эрх зүйн зохицуулалт бий болохгүй давхар 2016 оны төсвийн тодотголыг оруулж ирэх шаардлагатай тухай хөндөгдсөн ч үүнийг үгүйсгэх гишүүд байна. Энэ асуудлаар “VS” буландаа УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ч.Улаан нарын байр суурийг онцоллоо.

Бэлтгэсэн Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна