“Ханбүргэдэй Фүүдс” шинэ салбараа нээлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

“Ханбүргэдэй Фүүдс” шинэ салбараа нээлээ

Эрхэм хэрэглэгч та бүхэндээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ ойртуулах, цаг завийг хэмнэх үүднээс “Ханбүргэдэй Фүүдс” хүнсний сүлжээ супермаркетын салбараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрлах Park Side төвийн 1 давхарт шинээр нээлээ.

Ханбүргэдэйн Фүүдсийн өөрийн албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг Америк, Англи, Герман, Швейцарь, Голланд, Бельги, Польш улсын чанартай брэнд бүтээгдэхүүн болон дотоодын импортлогчид, үндэсний үйлдвэрлэгчдийн эрүүл чанартай хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, Ханбүргэдэй түргэн хоолны үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо.

Түүнчлэн Ханбүргэдэй их дэлгүүрийн хүнсний танхим болон Ханбүргэдэй Фүүдс Парксайд салбар, Саруул зах салбараар сар шинийн урамшуулал эхэллээ.

Ханбүргэдэйн Фүүдсийн албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг Европын хүнс, өргөн хэрэглээний брэнд бүтээгдэхүүнүүдээ бөөний үнээр худалдаалахын зэрэгцээ сар шинийн баяраар дотны хүндээ барих брэндийн бэлгийн бараа бүтээгдэхүүнийг 1-ийг авбал 1-г бэлгэнд, 2-г авбал 1-г бэлгэнд авах онцгой урамшуулалтай худалдаагаар бэлэг барьж байна. Мөн Ханбүргэдэй хүнсний үйлдвэрийн брэнд бүтээгдэхүүн болох дээд зэргийн махыг гараар татаж хийдэг Гарын бууз, Гарын баншыг үйлдвэрийн үнээр худалдаалж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж