Истамбулд Германы жуулчид амь үрэгджээ

2016 оны 1 сарын 13

 

Туркийн Истамбул хотын Султанахмет талбайд өчигдөр /I.12/ амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлснээс 10 хүн амь үрэгдэж, 15 хүн гэмтэж бэртсэн байна. Халдлагад Германы ес, Перу улсын нэг жуулчин амь үрэгджээ.

 

Туркийн ерөнхий сайдын орлогч Нуман Кутрулмусын мэдээлснээр амиа золиослогч нь 1988 онд төрсөн сири эрэгтэй гэнэ. Түүнийг саяхан Туркт ирсэн хэмээн мэдээлжээ. Амиа золиослогчийг ДНК-ийн шинжилгээгээр хэн болохыг нь таньсан байна.

 

Халдлагын дараа Туркийн ерөнхий сайд Ахмед Давутоглу канцлер Ангела Меркель руу утасдаж эмгэнэл илэрхийлжээ. Халдлагад “Исламын улс” бүлэглэлийг буруутгаж байна. Гэхдээ Исламын улс бүлэглэлээс халдлагын хариуцлагыг өөртөө авсан мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

 

Өмнө нь Туркт гарсан халдлагуудад курдын зэвсэгт дайчдыг буруутгадаг байсан юм. Туркийн засгийн газар зүүн өмнөд хэсэг дэх курдын зэвсэгт дайчдын эсрэг тулаан хийж байгаа билээ. Туркийн засгийн газар болон Курдын Ажилчдын намын хоорондох гал зогсоох гэрээ өнгөрсөн долдугаар сард зөрчигдсөнөөр зөрчил мөргөлдөөн дахин эхэлсэн юм.

 

 

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна