“Юнайтед” дахиад оноо алдлаа

2016 оны 1 сарын 13

Английн премьер лигийн 21 дүгээр тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн унах байрлалд бичигдэж байгаа “Ньюкасл” клуб талбайдаа сүүлийн үед тун ч тааруу формтой байгаа “Манчестер Юнайтед”-ыг хүлээж авсан. Энэ тоглолтод хоёр баг жинхэнэ гал гарсан тулааныг үзүүлж, 3:3-аар тэнцлээ. Ингэснээр “Ньюкасл”  18 оноотой болж, 17 дугаар байрт бичигдсэн хэвээр үлдлээ.  Харин “Манчестер Юнайтед” 34 оноотой болж, 6 дугаар байртаа хэвээр үлдэв.

Тоглолтын 9 дэх минутад Рүүни торгуулын цохилтоор тооны харьцааг нээсэн. Улмаар 38 дахь минутад Лингард дахин нэгийг нэмэв. Харин “Ньюкасл”-аас 42 дахь минутад Вейналдум тооны харьцааг ойртуулсан бол 67 дахь минутад Митрович тэнцүүлжээ. Гэвч 79 дэх минутад Рүүни дахин гоолдож, энэ улирлын 5 гоолоо оруулсан. Харамсалтай 90 дэх минутад “Юнайтед”-ын хамгаалагчид муу ажиллаж, Дамметад гоолдох боломж олгох нь тэр. Ингэснээр эцсийн мөчид халаасанд байсан гурван онооныхоо хоёрыг алдлаа.

Бусад тоглолтын үр дүн
Борнмут 1-3 Вест хэм
Астон Вилла 1-0 Кристал Палас

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна