Финлянд дүрвэгсэд хүлээн авах төвүүдээ хааж эхэллээ

2016 оны 1 сарын 13

Фото: © Markku Ulander/Lehtikuva via AP

 

Финийн Цагаачлалын алба шинэ онд дүрвэгсдийг хүлээн авах төвүүдээ эхнээс нь хаасан байна. Тухайлбал, Иисалми дэх  төвийг хаахаар шийдвэрлэжээ. Дүрвэгсдэд тэнд орогнох төвийн шаардлагагүй болсон байна. Мөн Хамин дахь Мерикарвиа төвийг бас хаах гэнэ. Форсс дэх төвүүдээс хүмүүсийг тусад нь байранд оруулах гэнэ. Орогнол хүсэгчдийн тоо одоогоор харьцангуй цөөн байгаа бөгөөд даваа гаригт л гэхэд 375 хүн орогнол хүсээд байгаа гэнэ.

 

Цагаачдын алба ирэх намар гэхэд дүрвэгсдийг хүлээн авах цэгүүдийг эрс цөөрнө гэж найдаж байгаа ажээ. Тус албаны мэдээгээр 2015 онд Финляндад 32,5 мянган дүрвэгч очжээ. Өмнөх жилд нь дүрвэгсдийн тоо 4000 орчим байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна