Д.Тэрбишдавга Н.Энхбаяртай таарахаа больсон уу?

2016 оны 1 сарын 13

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга МАХН-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэнэ. Сонгууль дөхөж байхад намынхаа дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн шалтгааныг намынхаа удирдлагуудтай санал зөрөлдөх болсонтой холбон тайлбарлах хүмүүс байна.

Түүний хүсэлтийг МАХН-ын дарга удахгүй шийдэх гэнэ. Н.Энхбаяр Өмнөд Солонгосоос өнгөрсөн ням гаригт ирсэн байна.  Тэрбээр Шадар болох хүсэлтээ З.Баянсэлэнгээр дамжуулан Ч.Сайханбилэгт илэрхийлсэн билээ.

Н.Энхбаяртай үзэл бодол таарахгүй байгаа хүн намд нь олон болсон гэх. Ялангуяа ядарсан үед нь түшиж явсан хүмүүсээсээ нүүр бууруулж, Г.Шийлэгдамбыг золионд гаргасан, О.Баасанхүү, Д.Тэрбишдавга, О.Чулуунбат нартай үзэл бодол нийлэхээ больсон зэрэгт нь Н.Энхбаярт шүүмжлэлтэй хандах хүмүүс МАХН дотор цөөнгүй байгаа гэнэ. Сүүлийн үед Н.Энхбаяр МАН-аас “урваж” орж ирсэн Ж.Сүхбаатартай илүү “сүжрэх” болсон гэж намынхан нь сэм шивнэлдэх болжээ.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна