Нүднээс далд бүхэн худлын эхлэл

2016 оны 1 сарын 13

Erdenezuu Monastery Baasansuren

Нууц бол худлын оромж. Худал хуурмаг бүхэн нүднээс далд л болдог. Олон нууцтай хүн хамгийн их зовлонтой хүн. Намайг мэдчихвий гэсэн айдсын дарамтан доор байнга амьдрах үнэхээр хэцүү. Нууц ихсэх тусам худал ихсэж түүнийгээ хамгаалах шаардлага үүсдэг. Худлын хамгаалах тусам улам хүндэрч байнгын хуурамч дүрд тоглох шаардлага гардаг. Худал хэзээ нэгэн цагт заавал илэрдэг. Тэр үед худалч бүх зүйлсээ нэг мөсөн алдахад хүрдэг. Үнэнийг зөвийг нуух шаардлага байдаггүй. Зөв хүний үйлдэл нь нүднээс далд ч гэсэн зөв л байдаг. Бүхний өмнө Бурханы өмнө ч нүүр бардам юм. Тиймээс нуух тусам үнэнээс холдож, илчлэх тусам үнэнд ойртоно. Өөртөө ч бас ойртоно. Танд хир их нууц байдаг вэ?

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна