Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хойшлов

2016 оны 1 сарын 13

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон байсан ч хойшилж, үдээс хойш эхлэхээр болов.

Уг нь ирц бүрдэж хуралдаан эхлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болсон ч УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр уг хуулийн төслөөр цөөнхийн бүлгийн авсан завсарлагын хугацаа дуусаагүй болохоо мэдэгдсэн юм. Тус бүлэг өнгөрсөн долоо хоногт энэхүү төслөөр завсарлага авсан юм. Н.Номтойбаяр гишүүний тайлбарласнаар завсарлагын эцсийн хугацаа 14.30 цагт дуусах тул энэ цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхлэх болж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна