Төрийн банкны элч хамтлаг Увертура "Надад үлдсэн найз" мюзикл тун удахгүй

2016 оны 1 сарын 13

Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон "Увертюра" хамтлагийн залуучууд энэ сарын 22, 23, 24- ны өдрүүдэд сонсогч фенүүддээ ээлжит бэлгээ задлах гэж байна.

Тэд олон гайхалтай уран бүтээлүүдийг сонсогч фенүүддээ өргөн барьж, Монгол орон даяар аялан тоглолтоо хийж олон цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ.

Энэ удаад тус хамтлагийн залуус өөрсдийн мөрөөдлийн нэгэн чухал хэсэг болох "Надад үлдсэн найз" мюзиклээ тоглох гэж байгаа бөгөөд бэлтгэл ажлаа хэдийн хангаад эхэлжээ.

Mюзиклийн зохиолчоор Милл кино компаны зохиолч Д.Мөнхбат ажиллаж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан МУСТА, зөвлөх найруулагчаар Х.Энхболд, хөгжмийн зохиолч найруулагчаар Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр Д.Ганбаяр, тайзны зураачаар Т.Түмэн өлзий, дууны үгийг Л.Таванбаяр МУСТА, жүжгийн гол дүрд "Увертюра" хамтлаг, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б. Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар оролцоно.

Тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд "Улсын драмын эрдмийн театр"-ын тайзнаа болно. Тун удахгүй сонсогчидтойгоо "Надад үлдсэн найз" мюзиклээрээ учран золгох Монгол поп опера "Увертюра" хамтлагийн залуустаа амжилт бүхний дээдийг хүсье. Билетийг 1900-1950 утсаар хүргэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 86683000, 86684000 утаснаас авах боломжтой.


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна