Энэтхэгийн эрэгт 45 халим үхжээ

2016 оны 1 сарын 13

 

Энэтхэгийн өмнөд хэсгийн Тамилнад мужийн Тутикорин хотноо далайн эрэгт олон тооны халим уснаас гарч ирж үхжээ. Энэтхэгийн эрэг дагуу 100 гаруй халим гарч ирсэн байсныг нутгийн оршин суугчид далайд буцаахаар хичээсэн байна. Гэвч эрэг дээр гарч ирсэн 45 халим үхсэн аж. Халим судлаачдын хэлснээр тэднийг бүгдийг нь нэгэн зэрэг далай руу буцаахгүй бол хүнд үл сонсогдох дуу авиагаар нэгнийгээ эрэг рүү дахин дууддаг гэжээ. Далайн амьтад эрэг дээр олноороо гарч ирэх үзэгдлийн учрыг тайлахаар эрдэмтэд янз бүрийн таамаглал дэвшүүлсэн байдаг.

 

Өмнө нь Тутикорин хотноо ийм үзэгдэл 1973 онд болж, далайн эрэг дагуу 147 халим уснаас гарч үхсэн байна.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна