Футзал: УАШТ-ий хасагдах шатны тоглолтууд эхэллээ

2016 оны 1 сарын 13

Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын өсвөр үеийнхний УАШТ-ий 11, 13 хүртэлх насны ангиллын тоглолтууд "Футзалын ордон"-д үргэлжилж байна. Энэ сарын 6-нд эхэлсэн тэмцээний хэсгийн тоглолтууд өчигдөр өндөрлөж, нас бүрийн ангиллын хасагдах шатанда өрсөлдөх 16 багийн нэр тодорлоо.

32 баг өрсөлдөж буй 13 хүртэлх насны ангилалд Б.Батзаяа ерөнхийлөгчтэй "ДМЮ" клуб хүчирхэг тоглолт үзүүлж байна. Тэд хэсгийн гурван тоглолтод гурав хожиж, нийт 39 бөмбөг хийж, гурвыг алдсан үзүүлэлттэйгээр "Н" хэсгийг тэргүүлэв.

"ДМЮ" клубын 13 хүртэлх насны баг өнгөрсөн онд БНСУ-ын Ансён хотод болсон Азийн өсвөрийн хөлбөмбөжгчдийн Фестиваль, БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотод болсон олон улсын тэмцээнд тус тус гуравдугаар байр эзэлсэн билээ. 11 хүртэлх насны ангилалд "Сэлэнгэпресс", "Сүмида", "Туулын том тулнууд", "Арвис" клуб, Архангай аймаг, Чингэлтэй дүүргийн шигшээ баг хүчтэй өрсөлдөгчид тооцогдож байна. УАШТ-ий хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхэлж, аваргууд ням гаригт тодрох юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна