Афганистанд дахин газар хөдөллөө

2016 оны 1 сарын 13

 

Афганистанд өнөө өглөө /I.13/ 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлснийг АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт Афганистаны Файзабад хотоос зүүн өмнөд зүгт 62 км зайтай газар болжээ. 200 гаруй км-ийн гүнд болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Афганистаны нийслэл Кабул болон хөрш Пакистаны Исламабад хотод хүртэл мэдрэгдсэн аж. Одоогоор газар хөдлөлтөөс үүдсэн хохирол, сүйрлийн мэдээлэл ирээгүй байна.

 

Өмнө нь өнгөрсөн Зул сарын баяраар /XII.25/ Афганистаны хойд хэсэгт 6.2 магнитуд газар хөдөлсөн юм. Үүнээс хоёр сарын өмнө тус бүс нутагт хүчтэй газар хөдөлснөөс 300 гаруй хүн амь үрэгдсэн билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна