Абдул Карим шонхрын хэргээр шийтгүүлжээ

2016 оны 1 сарын 13

Араб гаралтай Монгол Улсын иргэн Абдул Каримд хууль бусаар идлэг шонхор барьсан хэргээр захиргааны шийтгэл оногдуулжээ. Сануулахад, өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт 61 шонхор тэжээж байсны 31 нь зөвшөөрөлгүй байсан билээ. Тэгвэл энэ хэргийн талаар өнөөдөр НМХГ-ын өгсөн мэдээллээр Абдул Каримд ы захиргааны шийтгэл оногдуулжээ. Улмаар зөвшөөрөлгүйгээр барьсан 31 шонхрыг НМХГ, Байгаль орчны яам зэрэг хяналтын дор байгальд нь тавьсан гэх мэдээллийг өглөө.

Харин бусад 30 шонхрын хувьд зөвшөөрөлтэй байсан учраас Катар руу гаргажээ. Хэргийг прокурорын байгууллага хянаж байгаа аж.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна