“Шуугиан таригчид” Ерөнхийлөгчийг кинонд урив

2016 оны 1 сарын 13

“Go Studio”, “Red Point Media” продакшны хамтын уран бүтээл “Шуугиан Таригч” уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байна. Тэгвэл киноны уран бүтээлчид цахим хуудсаараа дамжуулан эрхэм Ерөнхийлөгч болон төрийн түшээдийг өөрсдийн хийсэн уран бүтээлийг сонирхохыг урьжээ. Ямартай ч, тэд энэхүү урилгаараа эргэн сэргэж буй гэгдэх Монголын кино урлагийн хөгжилд төр засгийн дэмжлэг хэрэгтэй болж буйг сануулахыг хүссэн бололтой.  

Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна