Ж.Цэцэгмаа оны шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

Ж.Цэцэгмаа оны шилдгээр шалгарлаа

Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос өнөөдөр(01.13) 2015 оны шилдэг сэтгүүлчийг тодрууллаа. Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр NTV телевизийн сэтгүүлч Ж.Цэцэгмаа шалгарлаа.

Ж.Цэцэгмаа нь 2015 онд АНУ-ын Лас Вегас хотноо болсон Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, ОХУ-ын Санкт Петербург хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнийг тус тус сурвалжилж, “Хийморь далласан ярилцлагууд" спортын номоо эмхэтгэн гаргасны дээр “Цэнгэлийн манлай”, “Түүхийн эзэд” нэвтрүүлгийг тогтмол бэлтгэж, спортын мэдээ мэдээллийг цаг тухай бүрт дамжуулан, олон нийтэд хүргэжээ.

Мөн энэ өдөр "Таван цагариг" сонины ахмад сэтгүүлч, идэвхтэн бичигч Л.Тогоохүү Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс "Хэвлэл, мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнагдлаа. Энэхүү арга хэмжээ Монголын үндэсний олимпийн хороон дээр болсон юм.

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтран 2015 оны шилдэг сэтгүүлч Ж.Цэцэгмааг Азийн элсний наадам сурвалжлах эрхээр шагнаж, урамшуулав. 

СПОРТЫН СЭТГҮҮЛЧИД маань ОЛИМПИЙН ЖИЛД олз омог, бүтээл туурвил ихтэй байж, их спортыг улам улам түгээн дэлгэрүүлэх болтугай.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж