АИХ-ын депутатуудыг Монгол Улсын төрийн одонгоор шагнав

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

АИХ-ын депутатуудыг Монгол Улсын төрийн одонгоор шагнав

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой  өнөөдөр /2016.01.13/ тохиож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ардын Их Хурлын 23 депутатыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Л.Цог нар Ардын Их Хурлын депутат Н.Пүрэвдорж, С.Пүрэвдорж, Б.Осор, И.Гүлхүү, Л.Лантуу, Ч.Пунцаг нарын одонг Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдрөөр Төрийн ордонд гардуулав.

1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын тусгаар тогтносон бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилт, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, зах зээлийн харилцааны зарчмуудыг тод томруун тусгасан Ардчилсан шинэ Үндсэн хуулийг Ардын Их Хурал баталжээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж