Оюутан Б.Номондалай 1000 ширхэг ном хандивлав

2016 оны 1 сарын 13

Сэтгүүлч:
Улаанбаатар

АНУ-ын Лос-Анжелос хотын Калифорнийн Их сургуульд Олон улсын харилцаа-улс төр судлалын чиглэлээр III дамжаанд суралцаж байгаа оюутан Б.Номондалай Монголынхоо хүүхэд залуусыг англи хэл сурах, улмаар өндөр хөгжилтэй гадаадын их дээд сургуульд элсэн суралцахад нь тус дэм болох зорилгоор 1,000 гаруй ном, сурах бичиг цуглуулан  эх орондоо авчиржээ. 

Төрөл бүрийн чиглэлийн, өнгө үзэмж, чанар сайтай, сонирхолтой эдгээр номноосоо Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд 500, ИНЕГ-ын Сургалтын төвийн номын санд 200, мөн өөрийн суралцаж төгссөн Ерөнхий боловсролын 84, 44 дүгээр сургуулиудад  тус бүр 200 орчим ном хандивлаж, номын сангийнх нь сан хөмрөгийг баяжуулсан байна.

Б.ТУУЛ

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна