Монгол, Хятадын бизнес эрхлэгчид чуулж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын бизнес эрхлэгчид чуулж байна

Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулган Чингис зочид буудалд болж байна. Энэ удаагийн чуулганд Монголын талаас 250, харин Хятадын талаас 20 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа аж. Хоёр орны төлөөлөгчид хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхэд тулгамдаж буй асуудал, бараа бүтээгдэхүүнийг хямд зардлаар оруулах боломжийн талаар хэлэлцэж байгаа юм. Мөн бизнес эрхлэгчид хоёр орны хөрөнгө оруулалтын орчин, сувгуудын талаар мэдээлэл солилцож, БНХАУ-д бараа бүтээгдэхүүн худалдаалах, бизнесийн боломж, хамтран ажиллахад баримтлах зарчим зэргээ тодорхой болгон, хэлэлцэж байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж