Сталлоне охидоороо гангарав

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

Сталлоне охидоороо гангарав

“Роки” киноны дүрээр алдаршсан жүжигчин Сильвестер Сталлоне дөчөөд жилийн дараа Алтан бөмбөрцөг наадмаас шагнал авлаа. Холливуудын ахмад дайчинг шагнал гардахад бүгд босч зогсон хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрбээр наадамд гурван охин, эхнэрийнхээ хамт очсон байна. Сталлоне шагнал авахдаа хэлсэн үгэндээ гэр бүлийнхэндээ хамгийн түрүүнд баяр хүргэсэн бөгөөд тэдний хайр, дэмжлэггүйгээр ийм амжилт гаргаж чадахгүй байсан гэсэн байна.  Сталлоне мөн кино урлаг дахь зам нь дардан шулуун байгаагүйг ч ярьсан байна.

Түүний ганц хүү Сэйж Сталлоне 2012 онд 36 настайдаа зүрхний шигдээсээр нас барсан нь түүнд хүнд цохилт болсон билээ. Сталлоне 1977 оноос хойш “Роки”-гийн цуврал долоон ангид тоглосон бөгөөд хамгийн сүүлийнх нь түүнд Алтан бөмбөрцөг наадмын шагнал авчирсан “Крид” байсан юм. “Крид” кинонд Роки дасгалжуулагч болж буй тухай өгүүлдэг.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж