Б.Батзаяа эмнэлэгт хэвтжээ

2016 оны 1 сарын 14

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг 2015 оны аравдугаар сарын 31-ны шөнө баривчилсан.  Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих ангид саатуулсан юм. Ингээд цагдан хорих хугацаа дуусч батлан даалтад гаргасан ч хэрэгт хяналт тавьж буй прокурор эсэргүүцэл бичсэнээр дахин хоёр сар хорихоор болсон. Одоогоор энэ хэрэг юу болж байгааг түүний өмгөөлөгчөөс тодруулахад: “Цагдаагийн байгууллага энэ хэрэгтэй холбоотой бичиг баримтыг шалгаж дуусаад оны өмнө АТГ-т шилжүүлсэн. Тэрбээр хоригдох явцдаа удаан хугацаагаар өлсгөлөн зарласан учир хоёр бөөр нь муудсан, уушиг нь эдээлсэн. Одоогоор Цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэсэн юм.     

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна