Нефтийн тогтворжилт рублийг аврах уу?

2016 оны 1 сарын 14

Трейдеруудад баярын уур амьсгал алга болов. Хэдхэн хоногийн дотор хөрөнгийн индексүүд  улаанаар будагдаж, Хятад арилжаагаа автоматаар хаах аргыг хэрэглэсэн билээ. Гэхдээ энэ нь бирж дээр үүссэн хямралыг засах шилдэг арга болж чадсангүй.

Нефтийн үнийг тогтворжилт л Оросын төв банкинд рублийн уналтыг барих боломжийг өгнө. Торх нефтийн үнэ 30-32 байхад орос валютын ханш нь  нэг доллартай харьцуулахад 85-90 рубль байна гэж Arbat Capital  банкны гүйцэтгэх захирал Алексей Голубович ярьж байна.

2014 оны сүүлчээр Brent нефтийн үнээр үнэлэгдсэн рублийн ханш, зах зээлийн рублийн ханш хоёр маш өндөр зөрөөтэй байсан юм. Дараа нь макро эдийн засгийн бодит нөхцөлтэй хатуу бодлогоор тэмцэхгүй байх нь зөв гэдгийг тус улсын төв банк ойлгожээ.  Тодруулбал, нефтийн үнэ гэсэн рублийн ханшид хамгаас гол, хүчтэй нөлөөлдөг  хүчин зүйлстэй тэмцэх  хэрэггүй гэдгийг сайтар ойлгожээ. 

Arbat Capital банкны захирлын хэлснээр, нефтийн үнийн тогворжилт нь рублийн уналтыг барих боломжийг  бүрдүүлэх бөгөөд импортын бүтээгдэхүүний нэр төрлийг өсгөх гэнэ.  

Голубович хэлснээр, I улиралд нефтийн үнийн хэлбэлзэл мэдэгдүйцээр илрэхгүй учир нь хэлбэлзэл л  хамгийн  гол аюул болохыг дуулгажээ.  Хэн нэгэн нь мөнгөө алдаж, хэн нэгэн нь мөнгөө гадагш гаргаж байна. Үүнээс л болгоомжлох ёстой гэж Голубович хэлэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна