Альпын нуруунд гурван хүн амь үрэгджээ

2016 оны 1 сарын 14

 

Альпын нуруун дахь Францын “Bellecombe” цанын баазад цасан нуранги болсноос гурван хүн амь үрэгдэж, өөр гурван хүн гэмтэж бэртсэн байна. Цасан нурангид даруулснаас Францын хоёр сурагч, Украины нэг жуулчин амь үрэгдсэн гэнэ. Францын аврах албаны 60 гаруй хүн үнэрч нохдын тусламжтайгаар нурангид даруулсан хүмүүсийг эрж хайн аварчээ.

 

“Bellecombe” цанын бааз нь өвөл эхэлсэн ч цас багатай байснаас нээгдээгүй байж байгаад саяхан хүмүүсийг хүлээн авч эхэлсэн байна. Сүүлийн өдрүүдэд Альпын нуруунд цас их орсон ч нуранги үүсэх эрсдэлийг нэмэгдүүлсэн аж.

 

Францын Альпын нуруунд шинэ оноос хойш Латвийн хоёр, Испани, Чехийн тус бүр нэг уулчин амь үрэгдсэн байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна