Ж.Батзанданг байнгын хорооны даргаар сонгов

2016 оны 1 сарын 14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооны даргыг чөлөөлөх, сонгох тухай асуудлыг хэлэлцэн, 93.2 хувийн саналаар дэмжин баталлаа.

 

Ингэснээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгогдож, УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус байнгын хорооны даргаас чөлөөлөгдөж байна.

 

Байнгын хорооны даргаар сонгогдсон Ж.Батзандан гишүүн “Ард түмний эрхийг хамгаал” гэж Өргөдлийн байнгын хороог байгуулсан. Хуулийн хүрээнд ажлаа хийх болно. Идэвхитэй ажиллах болно” гэлээ.

 

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

 

Г.ДАРЬ