“Бид нэг гэр бүл” аян үргэлжилсээр

2016 оны 1 сарын 14

“Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн тамирчин, спортын мастер Б.Батхишигт яаралтай бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болж хамт олон, гэр бүл, найз нөхөд нь “Бид гэр гэр бүл” хандивын аян өрнүүлж эхэлсэн. Аяны хүрээнд Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо, Дорноговь аймгийн сагсан бөмбөгийн холбоо, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж тэргүүтэй хувь хүн, албан байгуулагууд халуун сэтгэлээр хандив өргөсөн билээ. Мөн энэхүү аянд чөлөөт, жүдо бөх зэрэг олимп, дэлхийн аваргын медальтнууд, Австрали улсад сурч, ажиллаж буй сагсан бөмбөгчид болон Дорноговь аймгийн Татварын хэлтсийн хамт олон эмчилгээний зардалд хандив өргөжээ.

Сагсан бөмбөгийн дээд лигийн “Уурхайчин”, МУИС МБМ, “Эрдэнэдрийлинг Ригс” багуудад хүчин зүтгэж явсан шилдэг холын зайн мэргэн буучдын нэг, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишигийн бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний зардалд халуун сэтгэлээр тус хүргэхийг хүссэн хэн бүхэн хандив өргөх бoломжтой.

Хандивын данс:

  • "Голомт" банк 1909318090 Батцэнгэлийн Батхишиг
  • "Хаан" банк 5360254652 Батцэнгэлийн Батхишиг

Сайн үйл дэлгэрэх болтугай.

"БИД НЭГ ГЭР БҮЛ" АЯН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна